Хууль зүйн мэдээлэл
Компанийн мэдээлэл
| Хуулийн этгээдийн нэр | “Ашид Ассет Менежмент ҮЦК” ХХК |
|---|---|
| Зохицуулагч | Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) |
| Тусгай зөвшөөрлийн дугаар | ТЗ 309/035 |
| Олгосон огноо, шийдвэр | 2021 оны 10 дугаар сарын 28, СЗХ-ны 477 дугаар тогтоол |
| Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа | Хөрөнгө оруулалтын менежмент (үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа) |
| Хувь нийлүүлсэн хөрөнгө | 800,000,000 ₮ |
| Хаяг | Улаанбаатар хот, СБД 2-р хороо, Твин Тауэр-1, 15 давхар, 1504 тоот |
| Холбоо барих | info@ashidasset.mn · +976 7766-1112 |
Эрсдэлийн мэдэгдэл
- Хөрөнгө оруулалт эрсдэлтэй. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнэ буурч болох бөгөөд хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө бүрэн эргүүлэн авахгүй байх эрсдэлтэй.
- Өнгөрсөн үеийн өгөөж ирээдүйн өгөөжийн баталгаа болохгүй. Зорилтот өгөөж нь төлөвлөгөө бөгөөд баталгаат өгөөж биш.
- Хөрөнгө оруулалтын сан нь банкны хадгаламж биш бөгөөд хадгаламжийн даатгалд хамрагдахгүй.
- Сан бүрийн хөрөнгө оруулалтын бодлого, зардал, нэгж эрх худалдан авах, буцаан худалдах нөхцөлийг тухайн сангийн танилцуулга, дүрэмд тусгасан. Хөрөнгө оруулахаасаа өмнө эдгээр баримт бичигтэй танилцана уу.
- Хаалттай болон хувийн хөрөнгө оруулалтын сангууд нь хуульд заасан шаардлага хангасан хөрөнгө оруулагчдад зориулагдсан.
Мэдээллийн хязгаарлалт
Энэхүү вэбсайтад байрлах мэдээлэл, нийтлэл, судалгаа нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд үнэт цаас худалдах, худалдан авах санал, хувь хүнд зориулсан хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш юм. Нийтлэлд дурдсан үзэл бодол нь зохиогчийн тухайн үеийн байр суурь бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Ашид Ассет Менежмент болон түүний ажилтнууд, удирдаж буй сангууд нийтлэлд дурдсан үнэт цаасыг эзэмшиж байж болно.
Харилцагчийг таньж мэдэх
Бид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу харилцагчийн мэдээллийг шалгаж, баталгаажуулдаг. Иймд данс нээх, хөрөнгө оруулахад иргэний үнэмлэх болон бусад баримт бичиг шаардагдана.
Санал, гомдол
Санал, гомдлоо info@ashidasset.mn хаяг эсвэл +976 7766-1112 утсаар илгээнэ үү. Бид гомдлыг бүртгэн хүлээн авч, шийдвэрлэн хариу өгнө. Хариуд сэтгэл ханамжгүй бол Санхүүгийн зохицуулах хороонд хандах эрхтэй.