Ажилчдын хамтарсан ирээдүйн хуримтлал

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН

Ажилчдын Хамтарсан Ирээдүйн Хуримтлалын (АХИХ) сан нь тэтгэврийн болон бусад урт хугацаат зорилгоор ажилтнууд ажил олгогчтойгоо хамтран бүрдүүлэх тогтмол хуримтлалыг тэдний шууд оролцоо, хяналтын дор мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани (ХОМК) удирдан өсгөж үр өгөөж бий болгосноор ажилтны ирээдүйн санхүүгийн баталгааг сайжруулдаг олон улсад тогтсон загвар юм.

АХИХ сан хэрхэн ажилладаг вэ?

АХИХ сан нь ажилчдын нэр дээр хуримтлал үүсгэх, үүссэн санг хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар өсгөх, үр өгөөжийг ажилчдад олгож тэдний ирээдүйн санхүүгийн хэрэгцээг хангах гэсэн үндсэн үйл ажиллагаануудыг явуулна.

  • Ажилтан цалингийнхаа тодорхой хувьтай тэнцэх хуримтлалыг сар бүр
    хуримтлуулна. Хувь хэмжээг өөрөө сонгоно.
  • Ажил олгогч мөн тодорхой хэмжээний урамшууллыг ажилтны нэрийн дансанд хуримтлуулна. Хувийг ажилласан жил, ажлын амжилт, ур чадвар зэргээс хамааруулан өөрөөр тогтоож болно.
  • Хуримтлал нь Кастодиан банкин дахь тусгайлсан дансанд төвлөрч тус банк ажилтан нэг бүрийн нэрийн дансны бүртгэлийг хөтөлнө.
  • Тусгай зөвшөөрөл бүхий ХОМК хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээний
    дагуу удирдаж үнэ цэнийг өсгөнө.
  • Ажилтан, ажил олгогчдын зүгээс томилогдсон ТУЗ хөрөнгө оруулалтын
    бодлогыг баталж хэрэгжилтэд хяналт тавина.
  • Кастодиан банк сангийн хөрөнгийг ХОМК-ийн өөрийн хөрөнгөөс
    тусгаарлаж зардлын хяналт тавих ба үнэ цэний тооцооллыг тогтмол хийж
    харилцагчдад тайлан мэдээлэл хүргэнэ.
  • Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж
    буй эсэхэд СЗХ хяналт тавина.
  • Тогтсон хугацааны дараа ажилтан нэрийн данс дахь хуримтлалаа хөрөнгө
    оруулалтын өгөөжийн хамт авна.
  • Ажилтан тэтгэврийн насанд хүрсэн бол дээрх хугацааг харгалзахгүй.
  • Ажилтан хугацаанаас өмнө ажлаасаа гарах, хөдөлмөрийн чадвараа алдах
    зэрэг тохиолдолд хуримтлалыг хэдэн хувиар хэрхэн олгохыг ТУЗ журамлана.
  • Ажилтан ажлаас халагдсан тохиолдолд хуримтлалыг олгох эсэх харилцааг компанийн хүний нөөцийн бодлоготой уялдуулан ТУЗ журамлана.
  • Ажилтан нас барсан тохиолдолд эсвэл өөрөө хүсвэл хуримтлалыг түүний ойр дотнын хүнд өвлүүлнэ.

АХИХ сангийн давуу талууд

Давхар өгөөж
Ажилтан, ажил олгогч аль алинд санхүүгийн болон бусад үр өгөөжтэй. Ажилтны хуримтлал компанийн урамшууллын дүнгээр давхар өснө
Сайн засаглал
Тусгайлсан хууль, зохицуулалттай сангийн шийдэл Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн менежментийн үйлчилгээ Ажил олгогч, ажилтны төлөөллөөс бүрдсэн төлөөлөн удирдах зөвлөл Эрхийн бүртгэл, хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлэх Кастодиан банк
Хялбар, Хүртээмжтэй
Ямар ч байгууллага нэвтрүүлэх боломжтой Ажилтан бүрд тохирох хөрөнгө оруулалтын шийдэл Энгийн ойлгомжтой зарчмаар ил тод, нээлттэй ажиллана
Уян хатан
Хуримтлалын хэмжээ, өгөөж хүртэх хугацааг уян хатан зохицуулсан Хуримтлалаа ашиглах зориулалт, өв хүртэх эзнийг сонгоно
Эрсдэл, өгөөжийн зохистой харьцаа
Инфляц, хадгаламжийн хүүг давах хөрөнгө оруулалтын бодлого Эрсдэлийн хяналтын иж бүрэн тогтолцоо
Previous
Next

Хөрөнгө оруулалтын бодлого

АХИХ сан нь хуримтлал эзэмшигч ажилчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж хөрөнгийг мэргэжлийн төвшинд удирдан эрсдэл тооцсон өгөөж өндөр байлгахаар зорьж ажиллана.

15% өгөөж

Сангийн жилийн зорилтот өгөөж Бодлогын хүү + 3% байна.

270% өгөөж

20 жилийн хугацаанд 270% өгөөж бий болгоно. / 30 жилд 712% /

Хөрөнгө оруулалтын багц

Тогтмол орлого бий болгох эрсдэл багатай өрийн хэрэгслүүд, мөнгөний захын хэрэгсэл болон өсөлт үзүүлэх боломжтой, тогтвортой үйл ажиллагаатай компанийн хувьцаанд хөрөнгө оруулах оновчтой сонголтуудаар багцаа бүрдүүлдэг тэнцвэртэй өсөлтийн стратеги баримтална.

Хөрөнгө оруулалтын хуримтлал

Жишээлбэл: 1.5 сая ₮ цалинтай ажилтан ажил олгогчтойгоо нийлээд сар бүр 4% буюу 60,000₮ санд хуримтлуулбал 25 жилд нийт 18 сая ₮ бүрдэх боловч нийлмэл өгөөжийн үр дүнд ажилтан нэрийн дансандаа 98 сая ₮-тай болох боломжтой.

Ажил олгогчийн өгөөж

  • Тогтвортой ажиллуулах хөшүүрэг
    болно
  • Бүтээмж, ажлын хандлага нэмэгдэнэ
  • Шилдэг ажилтныг татах, шагнаж
    урамшуулах
  • Бага зардлаар өндөр үнэ цэнийг
    бүтээнэ
  • Татвараас хасагдах зардлаар
    ажилтнуудаа урамшуулах боломж
  • Сангаар дамжуулан дотоод хөрөнгө
    оруулалт татах боломж
  • Ажилтнуудынхаа гэр бүлийн
    нийгмийн асуудлыг шийднэ
  • Тэтгэврийн реформыг манлайлж
    нийгэмд нөлөө үзүүлнэ

Хуримтлуулах хангалтгүй.
Хөрөнгө оруул!

Та эхлэхэд бэлэн үү?

ashidasset-client-3