Бид өөр өөрийн зам мөрөөр мэргэжлийн карьер хийж, сурч боловсорч ирсэн боловч Хүн бүрийг хөрөнгө оруулагч болгох нэгэн зорилго дор нэгдсэн.

Манай хамт олон Олон улсын болон дотоодын банк, даатгал, санхүүгийн зах зээлийн арвин туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд шинэ залуу, эрч хүчтэй залуусыг ирээдүйд сурган, бэлтгэж ажилладаг.

​Төлөөлөн удирдах зөвлөл

Манай хамт олон Олон улсын болон дотоодын банк, даатгал, санхүүгийн зах зээлийн арвин туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд шинэ залуу, эрч хүчтэй залуусыг ирээдүйд сурган, бэлтгэж ажилладаг.

У.Энхтайван

Монголын хамгийн олон харилцагчтай Гүүдсек ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Цэлмэг

Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудад ажилласан туршлагатай банкир

Г. Золжаргал

Нөлөөллийн хөрөнгө оруулалтын түүчээлэгч, мэргэшсэн ESG шинжээч

Ш.Түмэнбаяр

Үнэт цаасны зах зээлийн зохицуулагч, зөвлөх

Манайхан

Ажлын байр

Хуримтлуулах хангалтгүй.
Хөрөнгө оруул!

Та эхлэхэд бэлэн үү?

ashidasset-client-3

У.Энхтайван

ТУЗ-ын дарга

Монголын хамгийн олон харилцагчтай брокерийн компанийн захирал
Эдийн засагч, Санхүүч мэргэжилтэй. 2011 онд Японы Мэйкай их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Японы Жюүшин ХК-д менежерээс удирдах төвшин хүртэл дэвшин 11 жил ажилласан туршлагатай.
Монголын хамгийн олон харилцагчтай брокерийн компани болох Гүүдсек ҮЦК ХХК-г хамтран үүсгэн байгуулж одоогоор тус компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг чадварлаг эдийн засагч юм. Хөрөнгийн зах зээл, Биржийн бус зах зээлд сүүлийн 15 жил ажиллаж буй туршлагатай.

Б.Цэлмэг

ТУЗ-ын гишүүн

Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудад ажилласан туршлагатай банкир

Ашид Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, үүсгэн байгуулагч партнер. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр JP Morgan хөрөнгө оруулалтын сан, SMBC Аviation Сapital, Хас банк зэрэг олон улсын болон дотоодын томоохон компаниудад 10 гаруй жил ажилласан туршлагатай.

2008 онд Irish American University-г Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж 2016 онд ACCA буюу Олон улсын нягтлан бодогч цолыг авсан. Тэрбээр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны үнэмлэх, мөн Ирландын Банкируудын холбоо, Хуульч нарын холбооны тус тус мэргэжлийн үнэмлэхтэй бөгөөд Олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай.

Г. Золжаргал

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Мэргэшсэн ESG шинжээч

Японы засгийн газрын Монбушо тэтгэлгээр Хитоцубашигийн Их сургуульд 6 жил суралцах хугацаандаа Худалдаа, менежментийн чиглэлээр бакалавр, Санхүүгийн чиглэлээр магистр хамгаалсан. Ажлын гараагаа MCS группээс эхэлж үндэстэн дамнасан Мицубиши корпорацын Монгол дахь салбар, цаашлаад Сингапур дахь салбарт 10 жил ажилласан туршлагатай.

2020 оноос эхлэн ESG, нөлөөллийн хөрөнгө оруулалт, инновац, уур амьсгалын өөрчлөлт гэх сэдвүүдийг илүүтэй сонирхож энэ чиглэлээр Уур амьсгалын ногоон хөрөнгө оруулалтын корпорац, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдэд зөвлөж ирсэн. Өнөөдөр тэрээр Мэргэшсэн ESG аналист (CESGA) цолыг Монголоос ганцаар эзэмшдэг.
ESG нь байгаль орчиндоо ээлтэй, нийгэмдээ эерэг нөлөөллийг үзүүлж, эрүүл засаглалаар урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгох тухай ойлголт юм. Өнөөгийн бизнесийн ертөнцөд ESG-ийн шаардлага хурдацтай өсөн нэмэгдэж, зарим хөгжингүй орнуудад зохицуулалтын түвшинд хүртэл өөрчлөлт хийгдэж эхлээд байна.