ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүн бүрийг хөрөнгө оруулагч болгож хамтын үнэ цэнийг бүтээх

АЛСЫН ХАРАА

Хүртээмжтэй, хялбар, хариуцлагатай үйлчилгээг хөгжүүлэх замаар оролцогч талуудын итгэлийг хүлээсэн Нөлөөллийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болно.

Санхүүгийн хөрөнгө оруулалт бүхэн хэн нэгний амьдралд эерэг өөрчлөлт авч ирдэг байх ёстой гэдэгт бид итгэдэг. Мөнгө хүний төлөө ”ажиллах” ёстой болохоос биш, хүн мөнгөний төлөө ажиллаж, амьдрах учиргүй. Үүний тулд эхлээд хүн бүхэн өөрт тохирох хөрөнгө оруулалтын үйлчилгээг авч чаддаг тогтолцоог бий болгох нь чухал юм.

Хөрөнгө оруулалтын бодлого

Санхүүдээ эзэн болж амьдралаа гартаа авахыг хүссэн хүмүүс болон ухамсартай мэргэшсэн хөрөнгө оруулагчдыг нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээж буй бизнесүүдтэй холбох хөрөнгө оруулалтын үйлчилгээг бид бүтээнэ.

Ашид Ассет Менежмент компанийн хөрөнгө оруулалтын философийг Нөлөөллийн хөрөнгө оруулалт гэх нэг үгээр тодорхойлж болно.

Нөлөөллийн хөрөнгө оруулалт гэдэг нь бидний хувьд санхүүгийн хүч, бизнесийн ноу-хауг ашиглан нийгэмд эерэг үр нөлөө үзүүлж, оролцогч бүх талд үнэ цэн бүтээхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчиддаа боломжит хамгийн өндөр өгөөжийг хүртээх арга зам юм. Товчоор хэлбэл санхүүгийн өндөр өгөөж ба сайн сайхны төлөө эерэг үр нөлөөг хамтад нь бүтээх бодлогыг бид баримтална.

Олон улсын туршлагаас үзэхэд тодорхой бизнесийг дэмжих зорилгоор зориуд бага ашигтайгаар хөрөнгө оруулдаг зарим тохиолдлыг эс тооцвол нөлөөллийн хөрөнгө оруулалт нь зах зээлийн дунджаас дээгүүр буюу өрсөлдөхүйц өгөөжтэй санхүүгийн гүйцэтгэлийг үзүүлдэгээрээ давхар ашигтай болох нь нотлогдсон байдаг.

Энэ хүрээнд тус компанийн үүсгэн байгуулах Хөрөнгө оруулалтын сан тус бүр хөрөнгө оруулалтын нарийвчилсан бодлогын баримт бичиг гаргаж эрх бүхий байгууллагаар батлуулдаг.

Баримтлах зарчмууд

Бидний өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтандаа мөрдлөгө болгох зарчмууд:

Aspire all
stakeholders

Оролцогч бүх талын зорилго тэмүүлэл нэгэн зүгт байх

Strong
performance

Мэргэжлийн, чадварлаг удирдлага ба үр ашигтай гүйцэтгэл

Honest
practice

Компанийн сайн засаглал, ил тод, хариуцлагатай байдал

Inclusive
products

Хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хүн бүрт

Double
bottom-line

Давхар өгөөж бий болгох нөлөөллийн хөрөнгө оруулалт

Манайхан

Ажлын байр

Хуримтлуулах хангалтгүй.
Хөрөнгө оруул!

Та эхлэхэд бэлэн үү?

ashidasset-client-3