ДОТООДЫН МЭДЭЭ


Монгол Улсын инфляц 11 дүгээр сард 8.6 хувь болж буурчээ.

Бонд, хувьцаа болон бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох татварыг ААНОАТ-аас 2024-2026 онд 90 хувиар, 2027-2030 онд 50 хувиар, ХХОАТ-аас 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр холбогдох хуулиудад тусгажээ.

2023 оны 11 сарын байдлаар Улаанбаатар хотын орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус өссөн байна. Ингэснээр шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ 4.04 сая төгрөг болсон бол хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ 3.58 сая төгрөг болжээ.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ


АНУ-ын 11-р сарын ажилгүйдлийн түвшин 3.7 хувь гарсан нь хүлээгдэж байснаас 0.2 хувиар бага үзүүлэлт юм.

AMD компаниас зохиосон хөрөнгө оруулагчдын уулзалтаар Meta Platforms inc, Microsoft Corporation ба OpenAI зэрэг томоохон компаниуд нь AMD-ийн сүүлд гаргасан чипийг ашиглахаар болсон тухай мэдэгджээ. Энэ нь технологийн компаниуд хиймэл оюун ухаанд зайлшгүй шаардлагатай үнэтэй Nvidia график процессорыг орлуулах хүсэлтэй байгааг харуулж байна.

Alphabet inc компани өөрсдийн хиймэл оюун ухааны чатын систем болох Gemini-г танилцууллаа. Уг AI нь хүнд асуултуудад илүү сайн хариулах чадвартай гэнэ. Тус бүтээгдэхүүнийг зарласны дараа Alphabet inc компанийн хувьцаа 5.3 хувь өсөж хаагдлаа.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ


Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮3.71 тэрбум арилжаа хийгдэж, 12 сарын 08-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.22 их наяд байна. Тоо ширхгээр ЛЭНДМН ББСБ ХК (LEND)-ийн 661,736ш хувьцаа, үнийн дүнгээр ХААН БАНК ХК (KHAN)-ийн хувьцаа ₮598.36 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.62%-иар, MSE A индекс 2.39%-иар, MSE B индексийн хувьд -6.49%-иар бууралттай хаагдсан байна.

TOP-3 өсөлт: ЕВРОАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ(SUN) +31.73%, ТАВАНТОЛГОЙ (TTL) +21.44%, АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК (AARD) +18.53%.

TOP-3 уналт: ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГ (HML) -38.46%, ГУТАЛ (GTL) -29.04%, ДАРХАН ХҮНС (DHU) -15.0%.

“Өндөрхаан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хамтран худалдан авах тендер санал
__________________________________________

Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь 0.45%-иар, Dow Jones Industrial Average индекс 0.36%, S&P 500 индекс 0.41%-иар тус тус өсөлттэй байна.

Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс 1.36%, Их Британийн FTSE 100 индекс 0.54%, Германы DAX индекс 0.78%, Францын CAC 40 индекс 2.54%-иар тус тус өсөлттэй.

Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng Index -0.032%-иар, Хятадын Shanghai Composite Index -1.49%-иар, Японы Nikkei 225 индекс -1.32%-иар тус тус буурчээ.