Зах Зээлийн 7 Хоногийн Тойм 11/27-12/03

ДОТООДЫН МЭДЭЭ🇲🇳
📍Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хонгконгийн Үнэт цаас, Фьючерсийн хороо (SFC)-ны дарга Tim Lui, Гүйцэтгэх захирал Julia Leung болон холбогдох бусад төлөөлөгч нарын хамтаар албан уулзалт хийв. Уулзалтаар Монголын аж ахуйн нэгж компаниудыг Хонконгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, зохицуулалтын орчныг сайжруулах талаар санал солилцов. Ийнхүү Монголын хөрөнгийн биржийг “Recognized Stock Exchange” статустай болгох хүрээнд хөрөнгийн биржүүдийн цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцлоо.
📍Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулах нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong” арга хэмжээг 11 сарын 29-ний өдөр зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, төр засаг, зохицуулагч байгууллагын зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого зэргийн талаар мэдээлэл хүргэсэн.
📍Үнэт цаасны зах зээлийг хөгжлийг татварын орчноор дэмжих ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа ба хувьцааны ногдол ашиг болон өрийн хэрэгслийн хүүгийн орлогын татварыг 10 хувиас 5 хувь болголоо.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ 🌏
📍АНУ-ын эдийн засгийн өсөлт шинжээчдийн хүлээлтээс давлаа. АНУ-ын эдийн засаг 3-р улиралд 5.2 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээлт болох 4.9 хувийг давсан үзүүлэлт болов. Мөн ирэх улиралд эдийн засаг өсөх эерэг хүлээлттэй байгаа нь Black Friday-ээр хэрэглэгчдийн зарцуулалт өндөр байсантай холбоотой байна.
📍Мөн 3-р улирлын PCE(Personal Consumption Expenditure) үнийн индекс 2.8 хувь болон буурав. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох 2.9 хувиас бага гарсан нь инфляц буурах хүлээлтийг бий болгоод байна.
📍Евро бүсийн 11-р сарын хэрэглээний үнийн индекс жилийн өмнөх мөн үеэс 2.4 хувиар өссөн, сарын өмнөх үеэс 0.5 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс бага дүн болов.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮8.4 тэрбумын арилжаа хийгдэж, 12 сарын 01-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.1 их наяд болон бууралттай байв. Тоо ширхгээр МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК (MSE)-ийн 723,097ш хувьцаа, үнийн дүнгээр ИНВЕСКОР ББСБ ХК (INV)-ийн хувьцаа ₮1.2 тэрбум төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +0.2%-иар өсөлттэй хаагдсан бол MSE A индекс -1.0%-иар, MSE В индексийн хувьд -0.7%-иар уналттай хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: ХӨВСГӨЛ(HVL) +32.2%, ЭРДЭНЭТ АВТО ЗАМ(EAZ) +15.0%, ГУРИЛ ТЭЖЭЭЛ БУЛГАН(GTJ) +15.0%.
⬇️TOP-3 уналт: МИК ХОЛДИНГ(MIK) -15.0%, МОНГОЛ НЭХМЭЛ(MNH) -14.8%, ХОТ ДЕВЕЛОПМЕНТ(SDT) -14.7%.
📍Монгол Улсын анхны хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ. “Инвескор ассет менежмент ҮЦК” ХХК “Инвескор глобал кью хамтын биржээр арилжаалагддаг ХОС”-ийн нэгж эрхийн танилцуулгын дагуу уг сан нь АНУ-ын Nasdaq-100 индекст багтдаг хувьцаат компанийн хувьцааны багцад хөрөнгө оруулах юм.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын ДНБ өсөлт хүлээлтээс давсан, Black Friday борлуулалт түүхэн дээд түвшинд хүрсэн зэргээс үүдэн индексүүд өсөлттэй хаагдав . Тухайлбал, технологийн Nasdaq Composite индекс нь +2.2%-иар, S&P 500 индекс +0.3%-иар, Dow Industrial Average индекс +2.2%-иар өссөн байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Евро бүсийн хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс +2.0%-иар, Францын CAC 40 индекс +1.5%-иар, Германы DAX индекс +2.9%-иар, Их Британийн FTSE 100 индекс +0.5%-иар өсжээ.
📉Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл уналттай хаагдав. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng Index -5.9%-иар, Хятадын Shanghai Composite Index -2.2%-иар, Японы Nikkei 225 индекс -1.9%-иар тус тус буурчээ.

__________________________________________
ЭНЭ 7 ХОНОГТ
2️⃣Мягмар. Австралийн Төв банк бодлогын хүүгээ танилцуулна.
3️⃣Лхагва. АНУ-ын гадаад худалдааны төлбөрийн тэнцэл зарлагдана.
4️⃣Пүрэв. БНХАУ-ын гадаад худалдааны төлбөрийн тэнцэл зарлагдана.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3