ДОТООД МЭДЭЭ🇲🇳
📌 ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр заасан бөгөөд уг өөрчлөлт нь 2024 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна.
📌 УИХ-ын ээлжит сонгууль 6-р сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өгсөн юм.
📌 “Говь” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер саналыг 2024 оны 5-р сарын 27-оос 6-р сарын 27-ныг хүртэл авсан бөгөөд нийт 3.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 сая ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдсан байна.
📌 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд хоёр улсын төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээнд “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулан, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌 Амазон Chat GPT болон бусад AI-уудтай өрсөлдөх хэрэглэгчид төвлөрсөн Metis гэх хиймэл оюун ухаан хөгжүүлж байгаагаа мэдэгдлээ.
📌 PetroChina нь Америкийн экспортын хуулийг зөрчсөний улмаас 14.5 сая ам.долларын торгууль төлнө.
📌 Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож Казахстан болон Тажикстанд төрийн айлчлал хийнэ.
📌 Өнгөрөгч Пүрэв гаригт Жо Байден болон Дональд Трамп нарын мэтгэлцээн болж өндөрлөлөө.
________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮506 тэрбумын арилжаа хийгдэж, 07 сарын 01-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.3 их наяд болж өссөн байна. Тоо ширхэг болон үнийн дүнгээр ГОВЬ ХК (GOV)-ийн 12,528,003ш хувьцаа ₮3.4 тэрбумаар хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +0.32%-иар, MSE A индекс +2.08%-иар, MSE В индексийн хувьд +0.53%-иар тус тус өсөлттэй хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: ХАЙ БИ ОЙЛ (HBO) + 25.83%, АЙ ТҮҮЛС (ITLS) +16.07%, МИК ХОЛДИНГ (MIK) +15.00%.
⬇️TOP-3 уналт: РЕМИКОН ХК (RMC) -16.05%, ЖИДАКС ХК(SOH) -13.53%, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК (TDB) -10.08%.
📌”УЛААНБААТАР БОНД”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа 6-р сарын 25-нд эхэллээ.
📌”ГРАНД СИСТЕМС” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Эдийн засаг болон компаниудын тайлантай холбоотой нөлөөлөхүйц мэдээ өнгөрсөн 7 хоногт гараагүй учир хүчтэй хөдөлгөөн үзүүлсэнгүй. Тухайлбал, технологийн Nasdaq Composite индекс +0.24%, S&P 500 индекс -0.08%, Dow Industrial Average индекс -0.08%-иар тус тус өөрчлөгдсөн байна.
__________________________________________
📉Европын хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Евро бүсийн хөрөнгийн зах зээл уналттай хаагдав. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс -0.98%-иар, Францын CAC 40 индекс -1.76%-иар, Германы DAX индекс -0.25%-иар, Их Британийн FTSE 100 индекс -1.20%-иар тус тус унасан байна.
__________________________________________
📉Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн бүсийн Хонконгийн Hang Seng Index -1.72%-иар, Хятадын Shanghai Composite Index +1.07%-иар, Японы Nikkei 225 индекс +2.13%-иар тус тус өөрчлөгдсөн байна.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3