ДОТООДЫН МЭДЭЭ🇲🇳
📌Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 5 сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргажээ.
📌2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувь, хуучин орон сууцны дундаж үнэ 10.1 хувиар тус тус өссөн байна.
📌Голомт банк ХК олон улсын зах зээлд 3 жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд гаргалаа.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурцгаасан бөгөөд эрчим хүч, цэргийн сургуулилт, хиймэл оюун, сансар судлал зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна. Мөн АНУ өөртөө зэвсэгт хүчний давуу байдал үүсгэхийн тулд дэлхий дахинд цөмийн зэвсгийн тэнцвэрт байдлыг зориудаар алдагдуулахыг зорьж байгаа гэж үзэж, АНУ-ын нөлөөллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд мэдэгдэв.
📌“OpenAI” компани “GPT-4” хиймэл оюунд суурилсан моделийнхоо илүү хурдан бөгөөд хямд шинэ хувилбар болох “GPT-4o” танилцууллаа.
📌Технологийн томоохон компаниуд Зүүд өмнөд Азийн улс орнуудад хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдээд байна. Тухайлбал, “Amazon” компани Сингапур Улсад 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулжээ.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮2.77 тэрбум арилжаа хийгдэж, 5 сарын 17-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.9 их наяд байна. Тоо ширхгээр ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК(QPAY)-ийн 2,318,063ш хувьцаа, үнийн дүнгээр ХААН БАНК ХК (KHAN)-ийн ₮581.78 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад -0.84%-иар, MSE A индекс 0.23%-иар, MSE B индексийн хувьд 0.50%-иар тус тус өөрчлөгдсөн байна.
⬆️TOP-3 өсөлт: МОНГОЛЫН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ (HAM) +32.24%, ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ ХК (SUL) +21.90%, МИК ХОЛДИНГ (MIK) +17.33%.
⬇️TOP-3 уналт: УЛААНСАН ХК (UNS) -15.00%, СОР (SOR) -14.74%, МОНГОЛ ШИЛТГЭЭН (MSH) -14.72%.
📌“Эм жи эл акуа” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 5 сарын 15-ны өдөр эхлүүлжээ. Тус компани нь нийт 15,234,677,184 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь 1.81%-иар, Dow Jones Industrial Average индекс 1.03%, S&P 500 индекс 1.45%-иар тус тус өссөн байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс 0.56%, Их Британийн FTSE 100 индекс 0.30%, Германы DAX индекс 0.25%, Францын CAC 40 индекс -0.22%-иар тус тус өөрчлөгджээ.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс 3.87%-иар, Хятадын Shanghai Composite индекс 0.71%-иар, Японы Nikkei 225 индекс -1.61%-иар тус тус өсжээ.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3