ДОТООД МЭДЭЭ🇲🇳
📌Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
📌Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нийт 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ өгчээ.
📌Нийгмийн даатгалын сангаас өндөр настнуудад олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 34.5%-иар өссөн нь сүүлийн 4 жилийн хамгийн дээд хэмжээ болжээ.
📌Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулна.
📌Бүлэг этгээд үйл ажиллагаа явуулаагүй 10 компанийн нэр дээр нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, НӨАТ-ын урамшуулал болох 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсныг Тагнуулын Ерөнхий Газар илрүүлжээ.
📌Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Дархан-Уул аймагт шинээр эмнэлэг барихад зориулж 43.2 сая ам.долларын зээл олголоо.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌АНУ-ын Сенатын танхим Тик Ток аппликейшнийг хэрэглэгчийн мэдээллийг буруугаар ашиглаж үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байж болзошгүй гэж үзэн хориглох эсвэл худалдах хуулийн төслийг баталж бол ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурлаа.
📌АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 5.25-5.50 нэгж хувьд хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.
📌Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд Ерөнхий сайд Нарендра Моди 3 дахь удаагаа өрсөлдөж байна.
📌БНСУ-ын инфляц 4 сард өмнөх сараас 3.1%-иар саарсан нь шинжээчдийн хүлээлтийг давав.
📌Тайванийн ДНБ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэсээ 6.51 хувиар өсөж, нийт 5.46 их наяд тайвань доллар болоход AI технологийн экспорт III сард 18.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
📌ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.3 суурь нэгжээр ахиулж 4.5 хувь болгов.
________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📉Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт (04/29-05/03) нийт ₮5.5 тэрбумын арилжаа хийгдэж, 05 сарын 03-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.06 их наядад хүрч буурлаа. Тоо ширхгээр ПРЕМИУМ НЭКСУС ХК (CUMN)-ийн 1,404,191ш хувьцаа, үнийн дүнгээр ХААН БАНК (KHAN)-ийн хувьцаа ₮630.25 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад -0.7%-иар, MSE A индекс -1.55%-иар тус тус буурсан бол MSE B индексийн хувьд +0.6%-ийн өсөлттэй хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: ХӨСӨГ ТРЕЙД (HSG) + 32.2 %, СҮҮ (SUU) + 17.8%, МОНГОЛ НЭХМЭЛ (MNH) + 15%.
⬇️TOP-3 уналт: МОНГОЛ ШЕВРО (MVO) -14.98 %, МОНИНЖБАР (MIB) -14.96 %, ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА (ADU) -14.92 %.
📌“Говь” ХК хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргаж эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнийг 268.26 төгрөгөөр тогтоов. Ингэснээр хувьцаагаа буцаан худалдан авахаар болсон “Таван Богд”-ын хөрөнгө оруулалттай хоёр дахь компани болж байна.
📌Премиум Нексус ХК-ийн цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 9.3 тэрбум төгрөгөөр буурч 110.9 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажиллажээ.
📌Шунхлай Групп 30 гаруй компанийн 7,878 ажилтнуудын хувьцааны дансанд ₮3.2 тэрбумын дүн бүхий АПУ ХК-ийн хувьцаа байршиж дууслаа.
📌Шинэ IPO. “Вояж” цэвэр усыг үйлдвэрлэдэг Эм Жи Эл Акуа ХХК компанийн 26.72%-иа санал болгож, нийт 15.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр боллоо.
________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Компаниудын I улирлын тайлан ар араасаа сайн гарснаар зах зээл өсөлттэй хаагдлаа. Ийнхүү технологийн Nasdaq Composite индекс +1.4%, S&P 500 индекс +0.5%, Dow Industrial Average индекс +1.1%-иар тус тус өссөн байна.
📌Технологийн томчуудын тайлан гарав. Тухайлбал, Microsoft ашиг нь 20%-аар өсөж, 21.9 тэрбум доллар болсон бол Meta-н цэвэр ашиг 117% нэмэгдэж $12.4 тэрбумд хүрэв.
📉Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүд бүгд унасан ч Их Британийн FTSE 100 индекс +0.9%-иар өссөнд уул уурхай, эрчим хүчний салбарын өсөлт нөлөөлжээ.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Иений ханш суларсны хажуугаар бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр аж ахуйн нэгжийн ашиг сайжирч, улмаар Nikkei 225 индекс 0.8%-иар, TOPIX индекс 1.6%-иар тус тус өссөн байна.
Хятадын засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний болон төсвийн бодлого, тэр дундаа зээлийн хүүг бууруулахаа төлөвлөж байгаагаа зарласнаар Shanghai Composite индекс 0.52%-иар өслөө.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3