ДОТООДЫН МЭДЭЭ
Монгол улсын 2024 оны ДНБ өсөлтийг Азийн хөгжлийн банк 5.9 хувь, Олон Улсын Валютын Сан 6.5 хувь, Дэлхийн банк 4.8 хувь, мөн Монголбанк 3.8 хувьтай гарна гэж тус тус үзжээ.
2024 оны эхний улиралд экспортын дүн импортын дүнгээс 1.2 тэрбум төгрөгөөр давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа. Экспортын барааны нийт дүнгийн 89 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд тус ногдол ашгийг 4 сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхлэв.
УИХ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан гэнэ.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ
Тайван аралд сүүлийн 25 жилийн хугацаанд болоогүй хүчтэй газар хөдлөлт тохиолдов. Газар хөдлөлтийн төв цэг 7.4 магнитудын хүчтэй байсан байна.
OpenAI компани Voice Engine системээ танилцуулав. Тус систем нь аливаа хүний дуу хоолойг зөвхөн 15 секундийн бичлэг ашиглан сурах бөгөөд ингэснээр уг систем нь тухайн дуу хоолойг ашиглан ямар ч хэлээр ярих боломжтой гэнэ. Гэвч тус системийг буруу зорилгоор ашиглах аюулаас болгоомжлох үүднээс нийтэд хэрэглүүлэхээ хойшлуулжээ.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮27.46 тэрбум арилжаа хийгдэж, 4 сарын 5-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.38 их наяд байна. Тоо ширхэг болон үнийн дүнгээр СЭНДЛИ ББСБ ХК (SEND)-ийн 11,485,418ш хувьцаа, ₮2,175.08 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад -0.69%-иар, MSE A индекс -3.32%-иар, MSE B индексийн хувьд 0.91%-иар өсөлттэй хаагдсан байна.
TOP-3 өсөлт: МОНГОЛ КЕРАМИК (KEK) +33.45%, ЖЕНКО ТУР БЮРО ХК (JTB) +20.05%, МАНДАЛ ДААТГАЛ (MNDL) +17.33%.
TOP-3 уналт: ХАЙ БИ ОЙЛ ХК (HBO) -15.00%, ТЭНГЭРЛИГ МЕДИА ГРУПП (TNGR) -13.31%, ХААН БАНК (KHAN) -12.25%.
“Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн “БИЧИЛ 3.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр явагдаж, амжилттай хаагдлаа. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэв.
__________________________________________
Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь -1.37%-иар, Dow Jones Industrial Average индекс -2.24%, S&P 500 индекс -1.10%-иар тус тус буурсан байна.
Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс -1.25%, Их Британийн FTSE 100 индекс -0.53%, Германы DAX индекс -1.19%, Францын CAC 40 индекс -1.31%-иар тус тус буурчээ.
Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс 2.16%-иар, Хятадын Shanghai Composite индекс 1.29%-иар, Японы Nikkei 225 индекс -1.99%-иар тус тус өөрчлөгджээ.