ДОТООД МЭДЭЭ
📌Монголын 2024 оны эдийн засгийн өсөлт 5.7% болж саарна гэж Fitch агентлагаас таамаглалаа.
📌”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29%-иар нэмэгдүүлж, нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталлаа.
📌Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржүүд, үнэт цаасны хадгаламж ба клирингийн байгууллагууд хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдаанаар дээрх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК болон бусад байгууллагууд зохих дүрэм, журамдаа шат дараагаараа өөрчлөлт оруулахаар боллоо. Түүнчлэн 7 хоног тутам ТОП-100 ААН-үүдэд холбогдох байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.
📌СЗХ-оос “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам” болон “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрч, батламжиллаа.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌Apple компани Iphone 16 гар утас болон БНХАУ-д борлуулагдах өөрийн бүтээгдэхүүнүүддээ BAIDU AI -ыг нэвтрүүлэхээр боллоо.
📌Цахим худалдааны стартап Uzum компани нь хөрөнгө оруулагчдаас 114 сая ам.долларыг татан төвлөрүүлж 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр Узбекистан улсын анхны юникорн компани боллоо.
📌Amazon хиймэл оюун ухааны уралдаанд давуу эрх олж авах зорилгоор 30 жилийн түүхэндээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж байна. Энэ компани нь хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч гэгддэг Сан Франциско хотод төвтэй Anthropic компани юм.
________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2024 оны 3 дугаар сарын 25-наас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 2 удаагийн нүүрсний, 4 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 67,158,566,857 төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд 03 сарын 29-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.8 их наяд болж өслөө.
ИНВЕСКОР ББСБ (INV)-ийн 235,648ш хувьцаа нийт 1,693,543,570₮ үнийн дүнгээр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +0.4%-иар, MSE A индекс +0.58%-иар тус тус өссөн бол MSE B индексийн хувьд -2.93%-ийн уналттай хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: КРИПТО ҮНДЭСТЭН (CNF) +47.4%, ДАРХАН ЗОЧИД БУУДАЛ (DZG) +39.0%, МОНГОЛ КЕРАМИК (KEK) +32.2%.
⬇️TOP-3 уналт: МОГОЙН ГОЛ (BDL) -15.4%, ГУТАЛ (GTL) -15.0%, ЛЮКС ЗАНАДУ ГРУПП (BAZ) -14.9%.
📌Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагт товлогдлоо. Хувьцаа эзэмшигчдийг 2024 оны 4-р сарын 12-ны өдрөөр бүртгэнэ.
📌”Бичил Эй Би Эс Лояалти ТЗК” ХХК-ийг гаргаж буй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 4-р сарын 2-нд эхэлж байна.

📈Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Америкийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Nasdaq Composite индекс нь 0.50 хувиар, Dow Jones Industrial Average индекс 0.72 хувиар, S&P 500 индекс 0.77 хувиар тус тус буурсан байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс 0.57 хувь, Их Британийн FTSE 100 индекс 0.89 хувь, Германы DAX индекс 1.72 хувь, Францын CAC 40 индекс 0.32 хувиар тус тус өөрчлөгджээ.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс 2.50 хувиар, Хятадын Shanghai Composite индекс 1.29 хувиар, Японы Nikkei 225 индекс (-1.38) хувиар тус тус өөрчдөгдсөн байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 03/25-03/31

#ашид #investwithashid #ХөрөнгөОруулалт #ХөрөнгийнЗахЗээл #weeklyupdate