ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 03/04- 03/11

Эмэйгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон өнгөрсөн 7 хоногт зах зээл дээр юу болсон талаар тоймлон хүргье.
ДОТООД МЭДЭЭ🇲🇳
📌Монголд метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний олон улсын тендер нийтэд нээлттэй зарлагдлаа. Үүний хүрээнд Метронд шаардагдах эрчим хүчийг хаанаас нийлүүлэх вэ гэдэг асуудал мөн хөндөгдсөн юм. Монцамэ агентлагийн мэдээлсэнээр цахилгаан, эрчим хүчний хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэх ба тус ЦС-ын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц ирэх 10-р сард, 2-р ээлж нь 4-5 жилийн дараа ашиглалтад оруулах төлөвтэй байна.
📌Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. Уг тусламж нь зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлэгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.
📌Хоёр сарын хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12% өсжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 394.5 сая ам.доллар буюу 11.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Экспортын дүн импортын дүнгээс 644.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌Энэтхэг 5 жилийн хугацаанд AI төслүүдэд $1.25 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал, Холбооны ЗГ “Энэтхэгийн AI-н эрхэм зорилго”-ыг баталсан бөгөөд энэ нь нь AI-н инновацын цогц экосистемийг бий болгох, салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж.
📌TikTok нийгмийн сүлжээг АНУ-д хориглох боломжийг олгох хуулийн төслийг Конгресс баталбал гарын үсэг зурна гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт мэдэгджээ. Харин үүний хариуд TikTok-ийн зүгээс олон нийгийн уг сүлжээг АНУ-д хориглосноор 170 сая америкчуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хассан явдал болно гэжээ.
📌Хятад Улс 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг 5 хувь байхаар тогтоосон гэж Reuters агентлаг дурджээ. Хятадын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувь байсан хэдий ч зээл дээр тулгуурласан, улсын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай хэвээр байна.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📉Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮3.92 тэрбум арилжаа хийгдэж, 3 сарын 7-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.55 их наяд болж буурсан байна. Тоо ширхэгээр МАНДАЛ ДААТГАЛ ХК (MNDL)-ийн 1,889,081 ш хувьцаа, ₮1.54 тэрбум төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад -1.68 хувиар, MSE A индекс -1.65 хувиар, MSE B индексийн хувьд 0.12 хувиар бууралттай хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: МАНДАЛ ДААТГАЛ ХК (MNDL) +20.28 хувь, ЖИДАКС ХК (SOH) +15.00 хувь, ХАР ТАРВАГАТАЙ (TVT) +15.00 хувь.
⬇️TOP-3 уналт: ТҮШИГ УУЛ ХК (TUS) -15.00%, ТАХЬ-КО (TAH) -15.00 хувь, ТЭЭВЭР ДАРХАН ХК (TEE) -14.91 хувь.
📌Санхүүгийн зохицуулах хорооноос нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгохыг үүрэг болгосон. 2024 оны 03 сарын 11-ны өдрийн байдлаар нийт 39 компани 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар мэдэгдээд байна.
📉Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь (-0.10) хувиар, Dow Jones Industrial Average индекс (-0.63) хувь, S&P 500 индекс -0.14 хувиар тус тус буурсан байна. Ийнхүү буурахад технологийн томчуудтай холбоотой сөрөг мэдээнүүд нөлөөлсөн байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс 0.95 хувь, Их Британийн FTSE 100 индекс (-0.30) хувь, Германы DAX индекс 0.40 хувь, Францын CAC 40 индекс 1.18 хувиар тус тус өөрчлөгджээ.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс 1.34 хувиар, Хятадын Shanghai Composite индекс 0.83 хувиар, Японы Nikkei 225 индекс (-3.27) хувиар тус тус өөрчдөгдсөн байна.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3