ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2/26-3/03

ДОТООДЫН МЭДЭЭ🇲🇳
📌Засгийн газрын тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмлээ.
📌Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй тендер шалгаруулах арга хэмжээг зарлалаа.
📌“Jade Gas Holdings” компани болон “Mongolian Mining Corporation”-тай байгалийн хийн бүтээгдэхүүнийг уурхайн үйл ажиллагаа болон тээврийн чиглэлд ашиглахад хамтрахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
📌Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт Монгол, Киргизийн хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
📌Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотой иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүй, шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байгуулжээ
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌“Apple” компани сүүлийн арав орчим жил хэрэгжүүлсэн цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээх төслөө зогсоох шийдвэр гаргалаа.
📌Япон Улсын 1 сарын хэрэглээний үнийн индекс өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн байна.
📌Хонг Конгийн худалдааны тэнцэл 3.6 тэрбум хонг конг долларын ашигтай гарсан нь 2022 оны 1 сараас хойших анхны эерэг гарсан тохиолдол болов.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮12.98 тэрбум арилжаа хийгдэж, 3 сарын 1-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.72 их наяд байна. Тоо ширхэг болон үнийн дүнгээр БОГД БАНК ХК (BOGD)-ийн 8,297,482ш хувьцаа, ₮705.34 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.17%-иар, MSE A индекс -1.58%-иар, MSE B индексийн хувьд 1.09%-иар өсөлттэй хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: ШАРЫН ГОЛ (SHG) +31.98%, УЛААНБААТАР БУК ХК (BUK) +30.79%, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ (MSE) +20.41%.
⬇️TOP-3 уналт: ЭРДЭНЭТ ХҮНС ХК (TAS) -20.89%, АДУУН ЧУЛУУН (ADL) -20.06%, ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ (VIK) -15.93%.
📌Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрд үүрэг болгоод байна.
📌“Ард кредит ББСБ” ХК-ийн нэмж гарган нийтэд санал болгосон үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүллээ.
📌“Ариг гал” ХК нэгж хувьцаанд 80 төгрөгийн ногдол ашгийг хуваарилна.
📌“Монноос” ХК нэгж хувьцаанд 65 төгрөгийн ногдол ашгийг хуваарилна.
📌“Эрдэнэт суврага” ХК нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашгийг хуваарилна.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь 1.69%-иар, Dow Jones Industrial Average индекс -0.50%, S&P 500 индекс 0.89%-иар тус тус өсөлттэй байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс 0.18%, Их Британийн FTSE 100 индекс -0.31%, Германы DAX индекс 1.64%, Францын CAC 40 индекс -0.16%-иар тус тус өөрчлөгджээ.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс -0.61%-иар, Хятадын Shanghai Composite индекс 2.24%-иар, Японы Nikkei 225 индекс 1.90%-иар тус тус өслөө.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3