ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 01/29- 02/04
__________________________________________
ДОТООД МЭДЭЭ
📌Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2023 онд өнгөрсөн оноос 31 мянган тонноор нэмэгдэж 207.7 мянган тоннд, хүнсний ногооны үйлдвэрлэл 34.4 мянган тонноор нэмэгдэж 183.3 мянган тоннд тус тус хүржээ.
📌Эрдэнэ Ресурс нь өндөр агуулга бүхий Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. “Баянхөндий алтны уурхай нь өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно” хэмээн Эрдэнэ Ресурсийн гүйцэтгэх захирал онцолж байна.
📌Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл”-ийг хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. 2024 оноос эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжих тус төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм.
📌”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлээ. Татварын дараах байдлаар 1072 хувьцаатай иргэн 104,874₮ хүлээн авсан байна.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌Хонг Конгийн шүүх үл хөдлөхийн гигант компани болох China Evergrande Group-ийг татан буулгах шийдвэр гаргалаа.
📌Өнгөрөгч 7 хоногт Холбооны Нөөцийн сан хуралдаж бодлогын хүүг хэвээр үлдээлээ. Одоогоор бодлогын хүүг яаран бууруулах тухай бодохгүй байгааг онцлов.
📌Apple, Amazon, Meta, Microsoft болон Alphabet зэрэг томоохон компаниудын 2023 оны санхүүгийн тайлан гарлаа. Ихэнх компанийн санхүүгийн үзүүлэлтүүд хүлээлтээс дээгүүр гарж хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдлаа.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
Монголын хөрөнгийн зах зээл
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 6 удаагийн нүүрсний, 7 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 615,339,210,733 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮8.6 тэрбумын арилжаа хийгдэж, 02 сарын 02-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.2 их наяд болж өсөлттэй хаагдав. Тоо ширхгээр ГАЗАР ШИМ ХК (GAZR)-ийн 20,091,472ш хувьцаа, үнийн дүнгээр ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХК (TDB)-ийн хувьцаа ₮2.7 тэрбумаар хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.83 хувиар, MSE A индекс 1.47 хувиар, MSE В индекс 0.57 хувиар тус тус өсөлттэй хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: МОНГОЛ ШЕВРО ХК (MVO) +14.96 хувь, ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК (HML) +14.87 хувь, МАТЕРИАЛ ИМПЕКС ХК (MIE) +13.75 хувь.
⬇️TOP-3 уналт: ХӨХ ГАН ХК (HGN) -15.29 хувь, ӨНДӨРХААН ХК (ONH) -14.93 хувь, ЖУУЛЧИН ДЮТИ ХК (SUL) -14.57 хувь.
__________________________________________
Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 1.12 хувь, Dow Jones Industrial Average индекс 0.84 хувь, S&P 500 индекс 0.62 хувиар тус тус өсөлттэй хаагдсан байна.
Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Тухайлбал, Их Британийн FTSE 100 индекс -0.26 хувь, Германы DAX индекс -0.25 хувь, Францын CAC 40 индекс -0.55 хувиар тус тус унасан байна. Харин Stoxx Europe 600 индекс 0.02 хувийн өсөлттэй байлаа.
Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл уналттай байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс -3.43 хувиар, Хятадын Shanghai Composite индекс 6.98 хувиар тус тус унасан бол Японы Nikkei 225 индекс 0.92 хувиар өсөж хаагдсан байна.