ДОТООДЫН МЭДЭЭ


Төвийн зардал өмнөх оноос үеэс 4.3 их наяд төгрөгөөр өссөн хэдий ч улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.09 их наяд төгрөгөөр өсөж, 23.2 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оноос 35.6 хувиар өссөн байна. Ингэснээр Covid-19 цар тахлаас хойш гурван жил дараалан алдагдалтай байсан улсын нэгдсэн төсвийн тэнцэл 2023 онд 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Европын Бизнесийн Байгууллагуудын Дэлхийн Сүлжээ (EBOWWN)-с Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 6-8 хувь гэж төсөөлж байна. Мөн цаашид уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх өргөн боломж байна гэж үзжээ. Иймд Европын Холбооноос Монгол Улсын уул уурхайн бус салбарын экспортыг дэмжихэд чиглэсэн шинэ төслийг боловсруулахаас гадна ЕСБХБ-тай хамтран бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх 92 сая еврогийн төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа аж.

Швейцарын Давос хотноо 2024 оны нэгдүгээр сарын 15-с 19-ний өдрүүдэд болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар “GoMongolia” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулсан байна.

2023 онд Монгол Улс 650 мянга орчим жуулчин хүлээн авч, нийт 1.3 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн байна.

Монгол Улсын 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс хилийн боомт дээр (Visa on Arrival) виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад орсноор энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд өмнө нь 150 ам.доллароор мэдүүлж байсан Индонезын богино хугацааны /30 хүртэл хоног байх/ аялал жуулчлалын визийг 35 ам.доллароор мэдүүлж, авах боломжтой болсон байна.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ


“Apple” компани 2023 онд 235 сая нэгж “iPhone” гар утас борлуулж, дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувиараа “Samsung Electronics”-с 0.7 хувиар илүүрхэн анх удаа зах зээлийг тэргүүллээ.

2024 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр Япон Улсын Slim (The Smart Lander for Investigating Moon) судалгааны станц сарны гадарга дээр амжилттай буулгаснаар саран дээр станцаа буулгасан 5 дахь улс болж байна.

Тайвань Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, 1996 оноос хойш анх удаа 50 хувиас бага буюу 40.05 хувиар Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Циндэ ялалт байгууллаа.

2023 оны эцсээр БНХАУ-ын хүн амын тоо 1.409 тэрбумд хүрч, 2022 оныхоос 2.08 саяар буурчээ. Ингэснээр Хятад улсын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурлаа.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ


Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮2.01 тэрбум арилжаа хийгдэж, 1 сарын 19-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.21 их наяд байна. Тоо ширхэг болон үнийн дүнгээр ХААН БАНК ХК (KHAN)-ийн 822,415ш хувьцаа, ₮883.38 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.33%-иар, MSE A индекс 1.73%-иар, MSE B индексийн хувьд 0.81%-иар өсөлттэй хаагдсан байна.

TOP-3 өсөлт: ХИШИГ УУЛ (HSX) +52.00%, ТЭЭВЭР ДАРХАН (TEE) +31.93%, ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ (SUL) +23.39%.

TOP-3 уналт: Крипто Үндэстэн ХК (CNF) -23.50%, УЛААНБААТАР ХИВС (UBH) -14.78%, УБ-БҮК (BUK) -13.95%.

Монголын хөрөнгийн биржийн топ 20 индексийн багц шинэчлэгдлээ. 2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК, “Улсын их дэлгүүр” ХК, “Ард даатгал” ХК, “Бодь даатгал” ХК-иуд хасагдаж, шинээр “Хаан банк” ХК, “Худалдаа хөгжлийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монложистикс холдинг” ХК, “Газар шим үйлдвэр” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.
__________________________________________

Америкийн хөрөнгийн зах зээл
Америкийн хөрөнгийн зах зээлд технологийн Nasdaq Composite индекс нь 1.80%-иар, Dow Jones Industrial Average индекс 0.20%, S&P 500 индекс 0.08%-иар тус тус өсөлттэй байна.

Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс -1.71%, Их Британийн FTSE 100 индекс -2.29%, Германы DAX индекс -1.02%, Францын CAC 40 индекс -1.30%-иар тус тус бууралттай.

Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng индекс -5.76%-иар, Хятадын Shanghai Composite индекс -1.81%-иар, Японы Nikkei 225 индекс 2.18%-иар тус тус өөрчлөгджээ.