Зах зээлийн 7 Хоногийн тойм 01/08-01/14

ДОТООД МЭДЭЭ🇲🇳
📌Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд ХҮИ 7.9 хувьтай гарахад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.8 нэгж хувиар (35.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.8 нэгж хувиар (48.1%) тус тус голлон нөлөөлсөн байна.
📌“Санхүүгийн салбарт хэрэглээний зээл өндөр байгаа нь импортын өсөлтөөр дамжин инфляц, төлбөрийн тэнцэл дарамт болох эрсдэл хэвээр байна” гэж Монголбанк үзэж байна. Банкнуудын зээлийн үлдэгдэл 2023 онд өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөж 27.1 их наяд төгрөг хүрсэн бөгөөд үүнээс байгууллагын зээл 13 хувиар өссөн бол иргэдийн хэрэглээний зээл 33.1 хувиар өсөж, 15.4 их наяд төгрөг болсон нь гол жин дарж байна. Мөн гадаад, дотоод эрсдэлүүд үргэлжлэх тохиолдолд бодлогын хүүг бууруулах процесс илүү удаан, алгуур байх магадлалтай тухай мэдээллээ.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ 🌏
📌АНУ-ын Хэрэглээний Үнийн Индекс(ХҮИ) 12 сарын байдлаар шинжээчдийн хүлээлтэд хүрэлгүй өмнө жилийн мөн үеэс 3.4 хувиар, өмнө сараас 0.3 хувиар өссөн байна. ХҮИ-ийг танилцуулсны дараа “S&P500 index”-д бүртгэлтэй хувьцааны ханш буурч, үнэт цаасны зах зээл савлав.
📌БНХАУ-ын ХҮИ 12 сарын байдлаар шинжээчдийн хүлээлтээс давж өмнө жилийн мөн үеэс 0.3 хувир буурч, өмнө сараас 0.1 хувиар өссөн байна.
📌АНУ-ын Үнэт Цаас, Биржийн Хороо(SEC)-оос 11 спот Биткойны ETF-д зөвшөөрөл олголоо. Уг зөвшөөрөлд Grayscale Bitcoin Trust(GBTC), Invesco Galaxy Bitcoin ETF(BTCO), iShares Bitcoin Trust(IBIT) зэрэг багтсан байна.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📉Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮2.8 тэрбумын арилжаа хийгдэж, 01 сарын 12-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.1 их наяд болон бууралттай байв. Тоо ширхгээр Хаан банк ХК (KHAN)-ийн 1,420,278ш хувьцаа, үнийн дүнгээр ХААН БАНК ХК (KHAN)-ийн хувьцаа ₮1.5 тэрбум төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад -0.8%-иар, MSE A индекс -1.4%-иар, уналттай хаагдсан бол MSE В индексийн хувьд +2.6%-иар өсөлттэй хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: ХЭРЛЭН ХИВС ХК (HRL) +32.2%, МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК(MCH) +19.3%, ХӨВСГӨЛ ХК (HVL) +15.0%.
⬇️TOP-3 уналт: ХИШИГ УУЛ ХК (HSX) -26.8%, ГУРИЛ ТЭЖЭЭЛ БУЛГАН ХК (GTJ) -15.0%, АВТО ИМПЕКС ХК (AOI) -15.0%.
📌Нүүрсний нээлттэй цахим арилжааг МХБ-ээр дамжуулан арилжаалж эхэлсний 1 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. Уг хугацаанд худалдагч компаниуд 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжин, дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 592.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдөр нийт 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулсан амжилттай он болж өнгөрсөн тухай мэдээллээ.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын голлох индексүүд өсөлттэй хаагдав. Тухайлбал, технологийн Nasdaq Composite индекс нь +3.1%-иар, S&P 500 индекс +1.8%-иар, Dow Industrial Average индекс +0.3%-иар өссөн байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Евро бүсийн хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөн хийн хаагдав. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс +0.1%-иар, Францын CAC 40 индекс +0.6%-иар, Германы DAX индекс +0.7%-иар өссөн бол Их Британийн FTSE 100 индекс -0.8%-иар буурчээ .
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Япон улсын Nikkei 225 индекс сүүлийн 34 жилийн дээд түвшинд хүрэн өсөлт үзүүлсэн бол бусад орны хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнийг хийв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng Index -0.0%-иар өссөн бол Хятадын Shanghai Composite Index +0.2%-иар, Японы Nikkei 225 индекс +7.8%-иар тус тус буурчээ.
__________________________________________
ЭНЭ 7 ХОНОГТ
3️⃣Лхагва. БНХАУ-ын 2023 оны ДНБ, Евро бүсийн 12 сарын ХҮИ танилцуулагдана.
4️⃣Пүрэв. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмжийн мэдээ зарлагдана.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3