АШИД ВЕНЧУР

ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН

Ашид Ассет Менежмент Компанийн дараагийн зорилгуудын нэг нь үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах юм.

Хувийн хөрөнгө оруулалтын сангууд нь улс орны эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэгтэй санхүүгийн институт байдаг. Хувийн хөрөнгө оруулалтын өмчлөлийн сан (Private Equity Fund) нь олон нийтэд нээлттэй биш хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын энгийн хувьцаанаас хувь эзэмших замаар хөрөнгө оруулалт хийн, компанийн менежмент, засаглал, санхүүг бэхжүүлэн үнэ цэнийг нь өсгөж, нээлттэй хувьцаат компани болгох эсвэл худалдах, нэгтгэх замаар (M&A) хөрөнгө оруулалтаас гардаг.

Монголд импортын барааг орлох, цаашлаад экспортыг нэмэгдүүлэх боломжтой салбарууд, тэдгээрт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж буй бизнес эрхлэгчид бий. Гэвч тэдэнд санхүүжилт хангалтгүй, бөгөөд олдож буй нь өндөр хүүтэй, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр байдаг.
Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэн хүртээмжтэй санхүүжилтийн тогтолцоог бий болгон нийгэмд эерэг нөлөөллийг бий болгохын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад хөрөнгөө өсгөх шинэ боломжийг санал болгох нь Ашид Хувийн сангийн зорилго юм.

Хуримтлуулах хангалтгүй.
Хөрөнгө оруул!

Та эхлэхэд бэлэн үү?

ashidasset-client-3