Ашид Арвижих сан нь хөрөнгө оруулалтын үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, хялбар, хямд, хариуцлагатайгаар хүргэх замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдаж хөрөнгө оруулагчдадаа үр өгөөж хүртээх зорилготой Хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сан юм.
Ашид Арвижих сан нь хөрөнгө оруулалтын үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, хялбар, хямд, хариуцлагатайгаар хүргэх замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдаж хөрөнгө оруулагчдадаа үр өгөөж хүртээх зорилготой Хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сан юм.
Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компанийн удирдлага дор нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сан нь дараах давуу талуудтай.
Арилжааны шимтгэл, суутгал, аудит, хуулийн үйлилгээ зэрэг зардлууд хамгийн бага байна.
Хувьцаа, бондууд гэх мэт олон төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулж диверсификаци хийснээр эрсдэлийг тараан байршуулна.
Зах зээл болон компаниудыг судлах, авах, зарах, хянах, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зэрэг нарийн төвөгтэй ажлыг мэргэжилтнүүд таны өмнөөс хийнэ.
Та сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, стратегитай сайтар танилцаад хөрөнгө оруулсан бол бусад олон зүйлд сэтгэл зовохгүй байж болно.
Хамтын нээлттэй сангийн онцлог нь та хүссэн үедээ, боломжит хэмжээгээрээ байнга хөрөнгө оруулах, мөн хүссэн үедээ нэгж эрхээ санд буцаан худалдах эрхтэй.
Сан нь Өсөлтийн хөрөнгө оруулалт /growth investing/ болон тогтмол орлого бий болгох хөрөнгө оруулалтын /income investing/ стратегиудыг хослуулан хэрэглэнэ. Ингэснээр нэгж эрх эзэмшигчдийн хөрөнгө үнэ цэний хувьд урт хугацаанд тогтвортой өсөхөөс гадна богино хугацаанд хөрөнгө оруулалтаа эргэн таталгүйгээр тогтмол орлого хүртэх боломжтой болох юм.
Өсөлтийн стратегийн хувьд сангийн удирдаж буй хөрөнгийн 70 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, эрсдэл тооцсон өгөөж хамгийн өндөртэй байхуйц, зах зээлийн дунджаас дээгүүр өсөх потенциалтай, тогтвортой үйл ажиллагааны орлоготой, зах зээлд танигдсан компаниудын хувьцаанд голлох салбаруудаар төрөлжүүлэн хөрөнгө оруулна.
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл | Стратеги | Сангийн хөрөнгөд эзлэх хувь | Зах зээл |
---|---|---|---|
Нээлттэй ХК-ийн хувьцаа | Өсөлт | <=70% | Дотоод, гадаад |
Өрийн хэрэгсэл | Тогтмол орлого | <=20% | Дотоод |
Бэлэн мөнгө ба хадгаламж | Тогтмол орлого | <=10% | Дотоод |
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл | Багцад эзлэх хувь | Өгөөж |
---|---|---|
Санхүүгийн салбарын хувьцаа | 25% | 31.9% |
Хүнс, ХАА салбарын хувьцаа | 20% | 23.3% |
Бусад салбарын хувьцаа | 15% | 20.3% |
ОУ-ын технологийн салбарын хувьцаа | 10% | 24.0% |
Бонд, ХБҮЦ | 20% | 15.0% |
Богино хугацаат хадгаламж | 8% | 6.7% |
Хугацаагүй хадгаламж | 2% | 3.0% |
Цаашид зах зээл дээр хүүгийн түвшин буурч буй, эдийн засагт тогтворгүй байдал үүсэж болзошгүй зэрэг нөхцөлийг харгалзан үзэж эрсдэл тооцсоны үндсэн дээр тус сангийн зорилтот хамгийн бага өгөөжийг 15 хувиар тогтоож хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээнд тусгав. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хүчин чармайлт гарган ажиллаж сангийн өгөөжийг энэхүү зорилтот түвшнээс илүү гаргасан тохиолдолд л гүйцэтгэлийн урамшуулал авах эрх үүснэ.
Сангийн үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаан дахь Сангийн нэгж эрхийн жилийн дундаж цэвэр өгөөж /CAGR/ 15% байх тооцоолол хийгдэж Санхүүгийн Зохицуулах Хороогоор хянуулсан. Энгийнээр тайлбарлавал хөрөнгө оруулагчдын 2022 онд хөрөнгө оруулсан 100 төгрөг нь зардал, шимтгэл, татвар хассаны дараах дүнгээр жил бүр тогтмол 15% өсөж, 10 жилийн дараа 378.0 төгрөг болж өсөх төлөвлөгөөтэй байна.
Хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгө нь богино эсвэл урт хугацааны дараа үнэ цэнээ алдах эрсдэлтэй байдаг ба сангийн нэгж эрхийн үнэлгээ, өгөөжийн түвшин ч гэсэн мөн адил тодорхой хэмжээнд хэлбэлзэж байдаг. Хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэлд нөлөөлж, үнэ цэнийг бууруулах дараах эрсдэлүүд байна. Үүнд:
Хөрөнгийн зах зээлийн эрсдэл: Сангийн хөрөнгө оруулах дотоод болон гадаад хөрөнгийн зах зээл унаж Сангийн хөрөнгө буурах эрсдэлтэй. Аливаа хөрөнгийн зах зээл уналт, сэргэлт ээлжилж байдаг циклтэй. Дотоодын хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт нь ОУ-ын зах зээлээс эрсдэл өндөр, хөрвөх чадвар багатай байдаг талтай. Сан нь хөрөнгө оруулахдаа судалгаа, шинжилгээнд суурилан урт хугацаанд өсөлттэй, тогтвортой байх хувьцаа, бондод хөрөнгө оруулж зах зээлийн богино хугацааны уналтаас сэргийлнэ.
Макро эдийн засгийн эрсдэл: Монголын эдийн засгийн уналт Сангийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Монголын эдийн засаг нь гадаад зах зээлийн түүхий эдийн үнийн хэлбэлзээс ихээхэн хамааралтай бөгөөд үүнээс эрсдэл үүсэх боломжтой. Сан нь энэхүү эрсдэлийг Сангийн хөрөнгийн хөрвөх чадварыг сайн байлгаж суурь шинжилгээ сайн компанийн үнэт цаасанд хөрөнгө оруулах замаар бууруулна.
Сангийн менежерийн эрсдэл: Сангийн менежерийн эрсдэл буюу сангийн менежер буруу шийдвэр гаргах, их хэмжээний алдагдалд хүргэх хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах эрсдэлтэй. Энэхүү эрсдэлээс сэргийлэхийн тулд Сангийн дүрэмд их хэмжээний хэлцэл буюу сангийн нийт хөрөнгийн 5-с дээш хувьтай дүйцэхүйц үнийн дүнтэй хэлцлийг Сангийн ТУЗ шийдвэрлэх бол хөрөнгө оруулалтын шийдвэрийг ХОМК-ийн ТУЗ болон Сангийн менежер гаргахаар зохицуулж өгсөн болно.
Сангийн нэгж эрх эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, сангийн дүрэм болон бусад холбогдох журмын дагуу сангийн ТУЗ гаргах болно. Сан үйл ажиллагаа явуулах хугацаандаа жил бүрийн цэвэр ашгийн тодорхой хувийг сангийн нэгж эрх эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилж болох бөгөөд уг шийдвэрийг сангийн ТУЗ гаргана.
Сангийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх ба ингэхдээ ногдол ашгийг сангийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна. ТУЗ нь дор дурдсан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Нэгж эрх эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилна. Үүнд:
Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, DBM ассет менежмент зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эдийн засаг, нийтийн бодлогын чиглэлээр хяналт шалгалт, зөвлөгөө өгөх түвшинд 15 жил ажилласан туршлагатай. Одоогоор “Дөрвөн улирлын ногоон байшин” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэдэг. 2006 онд Орос улсын MGIMO их сургуульд эдийн засгийн бакалавр мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Японы Хитоцубаши Их сургуульд мэргэжил дээшлүүлж нийтийн бодлого чиглэлээр магистр хамгаалсан.
Ашид Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Юнител групп, Скайтел групп зэрэг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр эдийн засагчийн хувьд санхүүгийн салбарын хөгжил, нийтийн санхүү ба орлогын менежментийн сэдвээр судалгаа хийдэг ба бизнесийн зөвлөхийн хувьд стратеги удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн. 2004 онд Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр (BBA), 2013 онд Сиднейн Их Сургуулийг Санхүүгийн эдийн засгийн магистр (Ms.Econ) зэрэгтэй төгссөн, 2019 оноос БНХАУ-ын Эдийн Засаг, Бизнесийн Их Сургуульд Бизнесийн эдийн засгийн докторантаар (PhD candidate) суралцаж буй.
А.Батпүрэв нь Ашид Ассет Менежмент ҮЦК, Инфорум Консалтинг, ШИМТ Боловсрол компаниудын хамтран үүсгэн байгуулагч, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн, Санхүүгийн Хүртээмж-Хөгжил Санаачилга ТББ-ын үүсгэн байгуулагч гишүүн.
Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр 20 гаруй жил Бодь даатгал, Петровис, Голомт Банк, Европын Сэргээн Босголтын Банкны Монгол дахь салбар, Юнител Корпораци зэрэг томоохон компаниудад удирдах болох зөвлөхийн түвшинд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Голомт банкны Master card, VISA картыг Монголд нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн, Unitel группийн брэндийг хариуцаж ажиллаж байсан зэрэг туршлагатай. Санхүү эдийн засгийн их сургуулийг 2003 онд Бизнесийн удирдлага, эдийн засаг чиглэлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистр, хамгийн сүүлд 2021 онд Шихихутуг хууль зүйн их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2007 оноос хойш банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр ажилласан туршлагатай, санхүүгийн зах зээлийн бодлого, журмын талаар мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн юм. Тэрээр 2007 онд Английн Миддлесиксын Их сургуульд Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр, 2014 онд Австралийн Централ Күүинсландын Их сургуульд Санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн. Үүний зэрэгцээ тэрээр БОНЗ, ногоон болон уур амьсгалын санхүүжилт, ЖМТ, нийгмийн инновацын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
“Оюу Толгой” ХХК-д 2009 оноос хойш одоог хүртэл Системийн мэргэжилтнээр ажиллаж байна. Монгол улсын их сургуулийг 2003 онд төгссөн бөгөөд программ хангамжийн инженерийн бакалавр зэрэгтэй. Компанийн засаглалын гэрчилгээтэй бөгөөд хуульд заасан тохиромжтой этгээд юм.
Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, ОУ-ын Санхүүчдийн CFA нийгэмлэгийн CFA level II candidate. “Ашид Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Сангийн менежер, санхүүгийн шинжээч бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Бизнесийн байгууллагуудад болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ төсөл дээр санхүүгийн менежерээр ажиллаж байсан туршлагатай. Санхүүгийн шинжээчийн хувьд хөрөнгө оруулалтын багцын удирдлага, эрсдэлийн менежмент болон компанийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн. МҮЦАЭХ-ноос олгодог хөрөнгийн зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэхтэй, Санхүүгийн Зохицуулах Хорооны “зохистой этгээд“-ийн шаардлагыг бүрэн хангасан болно.
Хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээний зардал болон кастодианы зардал нь 2.2% болон 0.8% буюу нийлбэр дүнгээр сангийн тухайн жилийн активын дундаж дүнгээс 3.0%-иас хэтрэхгүй байхаар төсөөлөл хийсэн болно.
Нэгж эрх эзэмшихтэй холбоотой шимтгэл | Анхдагч арилжаа | Хоёрдогч арилжаа |
---|---|---|
Нэгж эрх худалдан авах шимтгэл | – | 2% хүртэл |
Ногдол ашгаар эргүүлэн хөрөнгө оруулах шимтгэл | – | – |
Нэгж эрх буцаан худалдах шимтгэл | – | 2 – 4% |
Нэгж эрхийн болон номинал данс хөтөлсний хураамж | – | – |
Сангийн үйл ажиллагаатай холбоотой | Сангийн нийт удирдаж буй хөрөнгийн |
---|---|
Менежментийн хөлс | 2.20% |
Менежментийн урамшуулал (зорилтот өгөөж 15%-с илүү ажилласан тохиолдолд) | 20% |
Кастопианы зардал | 0.80% |
Сангийн үйл ажиллагааны нийт зардал | 0.40% |
Хөрөнгө оруулагч та сангийн нэгж эрх худалдан авах эсвэл буцаан худалдахдаа доорх холбоос болон дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Санд анх удаа шинээр хөрөнгө оруулах доод дүн 200’000 төгрөг бол өөрийн дансанд хөрөнгө оруулалт нэмж хийх доод дүн 5’000 төгрөг байна.