Ажилчдын хамтарсан ирээдүйн хуримтлал
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН
Ашид АХИХ хувийн ХОС нь компанийн ажилчдыг урамшуулах, тэдгээрийн санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн амьдралын баталгаа бий болгох зорилгоор ажил олгогч болон ажилтан тогтмол хөрөнгө хуримтлуулах зорилготой хувийн хөрөнгө оруулалтын сан юм.
АХИХ сан хэрхэн ажилладаг вэ?
АХИХ сан нь ажилчдын нэр дээр хуримтлал үүсгэх, үүссэн санг хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар өсгөх, үр өгөөжийг ажилчдад олгож тэдний ирээдүйн санхүүгийн хэрэгцээг хангах гэсэн үндсэн үйл ажиллагаануудыг явуулна.
- Ажилтан цалингийнхаа тодорхой хувьтай тэнцэх хуримтлалыг сар бүр
хуримтлуулна. Хувь хэмжээг өөрөө сонгоно. - Ажил олгогч мөн тодорхой хэмжээний урамшууллыг ажилтны нэрийн дансанд хуримтлуулна. Хувийг ажилласан жил, ажлын амжилт, ур чадвар зэргээс хамааруулан өөрөөр тогтоож болно.
- Хуримтлал нь Кастодиан банкин дахь тусгайлсан дансанд төвлөрч тус банк ажилтан нэг бүрийн нэрийн дансны бүртгэлийг хөтөлнө.
- Тусгай зөвшөөрөл бүхий ХОМК хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээний дагуу удирдаж үнэ цэнийг өсгөнө.
- Ажилтан, ажил олгогчдын зүгээс томилогдсон ТУЗ хөрөнгө оруулалтын бодлогыг баталж хэрэгжилтэд хяналт тавина.
- Кастодиан банк сангийн хөрөнгийг ХОМК-ийн өөрийн хөрөнгөөс тусгаарлаж зардлын хяналт тавих ба үнэ цэний тооцооллыг тогтмол хийж харилцагчдад тайлан мэдээлэл хүргэнэ.
- Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхэд СЗХ хяналт тавина.
- Тогтсон хугацааны дараа ажилтан нэрийн данс дахь хуримтлалаа хөрөнгө оруулалтын өгөөжийн хамт авна.
- Ажилтан тэтгэврийн насанд хүрсэн бол дээрх хугацааг харгалзахгүй.
- Ажилтан хугацаанаас өмнө ажлаасаа гарах, хөдөлмөрийн чадвараа алдах
зэрэг тохиолдолд хуримтлалыг хэдэн хувиар хэрхэн олгохыг ТУЗ журамлана. - Ажилтан ажлаас халагдсан тохиолдолд хуримтлалыг олгох эсэх харилцааг компанийн хүний нөөцийн бодлоготой уялдуулан ТУЗ журамлана.
- Ажилтан нас барсан тохиолдолд эсвэл өөрөө хүсвэл хуримтлалыг түүний ойр дотнын хүнд өвлүүлнэ.
Жишиг хөрөнгө оруулалт
Ажилтан сар бүр 2 сая төгрөгний цалингийн дүнгээс өөрөө 5 хувь, ажил олгогч 5 хувийг 28 жилийн туршид хуримтлуулж эхэлбэл тэтгэвэрт гарахдаа бий болгож болох хуримтлалын тооцоолол
Хуримтлал ₮64.8 сая + Өгөөж ₮661 сая = Нийт хөрөнгө ₮726 сая
- Тогтвортой хүний нөөцийг цогцлоох
- Ажилчдын бүтээмж, ажлын хандлага нэмэгдэх
- Ажилтнуудынхаа гэр бүл, нийгмийн асуудлыг шийдэх
- Ирээдүйн санхүүгийн баталгаа
- Санхүүгийн хариуцлага, сахилга бат сайжрах
- Компаниа эзэмших, хөдөлмөрийн үр өгөөжөө давхар хүртэх боломж
- Өвлүүлэх хөрөнгө
Ашид АХИХ хөрөнгө оруулалтын сангийн онцлог
Ажил олгогчоос олгох давхар хуримтлал
Ажилтан бүрд тохирох уян хатан хөрөнгө оруулалтын хугацаа
Ямар ч байгууллага нэвтрүүлэх боломжтой хялбар шийдэл
Хөрөнгө оруулалтын мэргэжлийн удирлага
Ашид АХИХ хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлого
Ашид АХИХ сан нь хуримтлал эзэмшигч ажилчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан эрсдэл тооцсон өгөөж өндөр байлгахаар зорьж ажиллана.
Тогтмол орлого бий болгох эрсдэл багатай өрийн хэрэгслүүд, мөнгөний захын хэрэгсэл болон өсөлт үзүүлэх боломжтой, тогтвортой үйл ажиллагаатай компанийн хувьцаанд хөрөнгө оруулах оновчтой сонголтуудаар багцаа бүрдүүлдэг тэнцвэртэй өсөлтийн стратеги баримтлана.
Зорилтот өгөөж 15%
Сангийн урт хугацааны зорилтот өгөөж “Бодлогын хүү + 3% ” байна.
Урт хугацааны өндөр өгөөж
Жишиг өгөөж тооцсон сангийн 20 жилийн хөрөнгө оруулалтын өгөөж 270% байна.
Жишиг хуримтлал
₮1.5 саяын цалинтай ажилтан ажил олгогчтойгоо сард 4% буюу 60,000₮ хуримтлуулвал 25 жилд нийт ₮18 сая бүрдэх боловч нийлмэл өгөөжийн үр дүнд ажилтан өөрийн дансанд ₮98 сая төгрөгийг бий болгоно.