Хөрөнгө оруулалтын сан /ХОС/ гэдэг нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, урьдчилан судлаж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын бодлогын дагуу мэргэжлийн хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг үр ашигтай гэж үзсэн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж, өгөөж бий болгох зорилгоор нэгдсэн хөрөнгө оруулагчдын нэгдэл юм.
Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулснаар нэгж эрх эзэмшигч болдог. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг Хөрөнгө оруулалтын менежментийн компани, сангийн менежер явуулах хэдий ч сангийн эрх барих дээд байгууллага нь Хөрөнгө оруулагчид буюу нэгж эрх эзэмшигчдийн хурал байдаг.