Компанийн гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин болон шагнал урамшууллыг олгохдоо дараах гүйцэтгэлийн шалгуурыг баримталдаг. Үүнд:
- Гүйцэтгэх захирлын цалин урамшуулал нь тухайн компанийн ажиллаж ирсэн хугацаанаас хамаарах ба тогтмол болон хувьсах гэсэн хэсгээс бүрдэнэ. Тогтмол цалин нь хөдөлмөрийн зах зээлийн давамгай хандлагаар тогтоогдох бол хувьсах цалин урамшуулал нь хөрөнгө оруулалтын сангийн ашгаас шууд хамаатуулан тооцогдоно.
- Хөрөнгө оруулалт хариуцсан захирлын тогтмол цалин нь хөдөлмөрийн зах зээлийн давамгай хандлагаар тогтоогдоно. Мөн түүний үүргийн биелэлт нь хөрөнгө оруулалтын сантай шууд холбоотой тул хувьсах цалин урамшуулал нь хөрөнгө оруулалтын сангийн ашгаас шууд хамаатуулан тооцогдоно.
- Дотоод хяналтын хувьд тухайн компанийн ажиллаж ирсэн хугацаанаас хамаарч үндсэн цалинг тооцно.