Хөрөнгийн зах зээлийн 2025 оны төлөв байдлыг дараах 3 үзэгдлээр тодорхойлж болно гэж үзэж байна.  

01.

Банкуудын ашиг, өсөлт тогтвортой юу?

Банкны системийн цэвэр зээл түүхэн дээд хэмжээнд хүрч банкууд хөрвөх чадварын эрсдэлд ороод буй бөгөөд ирэх онд макро орчны эрсдэлүүд болон зээлийн хүү буурах, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх суурь нөхцөл дунд өсөлтөө хадгалж чадах эсэх нь банкуудын хувьцаа хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч гол фактор хэвээр байх эсэхийг тодорхойлно.

02.

Гадаадын багцын хөрөнгө оруулалт

Макро эдийн засгийн нөхцөл сайжирч, дунд хугацааны хүлээлт өөдрөг байгаа бөгөөд валютын ханшийн эрсдэл буурч, хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний төрөлжилт сайжирсан зэрэг гадаадын багцын хөрөнгө оруулалт нэмэгдэх суурь нөхцөл бүрдэж байна гэж үзэж буй бөгөөд ингэснээр хөрөнгийн зах зээлийн идэвхжил сайжирч, хөрвөх чадвар болон зах зээлийн үнэлгээ өсөх боломжтой

03.

ТӨХК-иудын хувьчлал

УИХ-аас Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэр бүхий ТӨХК-иуд IPO хийхээр бэлтгэл ажил хангаж буй. Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьчлал хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний төрөлжилт, хөрвөх чадварыг сайжруулах боломжтой.

Ирэх онд хөрөнгө оруулагчид тодорхой хөрөнгө оруулалтын хэрэгсэл, түүний өгөөжид бага анхаарч, эдийн засаг зах зээлийг хөдөлгөж буй гол сэдвүүд дээр илүү анхаарч, трэндийн ойлгож, трендийн дагуу хөрөнгө оруулахыг зөвлөж байна.

Линкээр орж тоймтой дэлгэрэнгүй танилцана уу.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3