Бид өөр өөрийн зам мөрөөр мэргэжлийн карьер хийж, сурч боловсорч ирсэн боловч Хүн бүрийг хөрөнгө оруулагч болгох нэгэн зорилго дор нэгдсэн.

Манай хамт олон Олон улсын болон дотоодын банк, даатгал, санхүүгийн зах зээлийн арвин туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд шинэ залуу, эрч хүчтэй залуусыг ирээдүйд сурган, бэлтгэж ажилладаг.

​Төлөөлөн удирдах зөвлөл

Манай хамт олон Олон улсын болон дотоодын банк, даатгал, санхүүгийн зах зээлийн арвин туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд шинэ залуу, эрч хүчтэй залуусыг ирээдүйд сурган, бэлтгэж ажилладаг.

У.Энхтайван

Монголын хамгийн олон харилцагчтай брокерийн компанийн захирал

Б.Цэлмэг

Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудад ажилласан туршлагатай банкир

А.Батпүрэв

Санхүүгийн эдийн засагч, активист

Ш.Түмэнбаяр

Үнэт цаасны зах зээлийн зохицуулагч, зөвлөх

Э.Баасан

Топ компаниудын санхүү, бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Манайхан

Ажлын байр

Хуримтлуулах хангалтгүй.
Хөрөнгө оруул!

Та эхлэхэд бэлэн үү?

ashidasset-client-3

У.Энхтайван

ТУЗ-ын дарга

Монголын хамгийн олон харилцагчтай брокерийн компанийн захирал
Эдийн засагч, Санхүүч мэргэжилтэй. 2011 онд Японы Мэйкай их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Японы Жюүшин ХК-д менежерээс удирдах төвшин хүртэл дэвшин 11 жил ажилласан туршлагатай.
Монголын хамгийн олон харилцагчтай брокерийн компани болох Гүүдсек ҮЦК ХХК-г хамтран үүсгэн байгуулж одоогоор тус компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг чадварлаг эдийн засагч юм. Хөрөнгийн зах зээл, Биржийн бус зах зээлд сүүлийн 15 жил ажиллаж буй туршлагатай.

Б.Цэлмэг

ТУЗ-ын гишүүн

Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудад ажилласан туршлагатай банкир

Ашид Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, үүсгэн байгуулагч партнер. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр JP Morgan хөрөнгө оруулалтын сан, SMBC Аviation Сapital, Хас банк зэрэг олон улсын болон дотоодын томоохон компаниудад 10 гаруй жил ажилласан туршлагатай.

2008 онд Irish American University-г Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж 2016 онд ACCA буюу Олон улсын нягтлан бодогч цолыг авсан. Тэрбээр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны үнэмлэх, мөн Ирландын Банкируудын холбоо, Хуульч нарын холбооны тус тус мэргэжлийн үнэмлэхтэй бөгөөд Олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай.

А.Батпүрэв

ТУЗ-ын гишүүн

Санхүүгийн эдийн засагч, активист
Ашид Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч партнер. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Юнител групп, Скайтел групп зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр эдийн засагчийн хувьд санхүүгийн салбарын хөгжил, нийтийн санхүү ба орлогын менежментийн сэдвээр судалгаа хийдэг бол бизнесийн зөвлөхийн хувьд стратеги удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн.
2004 онд Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр (BBA), 2013 онд Сиднейн Их Сургуулийг Санхүүгийн эдийн засгийн магистр (Ms.Econ) зэрэгтэй төгссөн, 2019 оноос БНХАУ-ын Эдийн Засаг, Бизнесийн Их Сургуульд Бизнесийн эдийн засгийн докторантаар (PhD candidate) суралцаж буй.
А.Батпүрэв нь Ашид Ассет Менежмент ҮЦК, Инфорум Консалтинг, ШИМТ Боловсрол компаниудын үүсгэн байгуулагч партнер, Монголын Хөрөнгийн Бирж ХК-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн, Санхүүгийн Хүртээмж-Хөгжил Санаачилга ТББ-ын үүсгэн байгуулагч гишүүн.

Ш.Түмэнбаяр

ТУЗ-ын гишүүн

Үнэт цаасны зах зээлийн зохицуулагч, зөвлөх
Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, DBM ассет менежмент зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эдийн засаг, нийтийн бодлогийн чиглэлээр хяналт шалгалт, зөвлөгөө өгөх төвшинд 15 жил ажилласан туршлагатай. Одоогоор “Дөрвөн улирлын ногоон байшин” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэдэг.
2006 онд Орос улсын MGIMO их сургуульд эдийн засгийн бакалавр мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Японы Хитоцубаши Их сургуульд мэргэжил дээшлүүлж нийтийн бодлого чиглэлээр магистр хамгаалсан.

Э.Баасан

ТУЗ-ын гишүүн

Топ компаниудын санхүү, бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Бизнесийн удирдлага чиглэлээр Анод банк, Худалдаа хөгжлийн банк, Юнител групп зэрэг байгууллагуудад удирдах төвшний ажлыг 20 гаруй жил гүйцэтгэж байгаа туршлагатай. Одоогоор Юнител группийн үндсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирлын албыг хашдаг. Тэрбээр бизнесийн удирдлага, хэрэглээний математикийн бакалавр зэрэгтэй.