Зах зээлийн 7 хоногийн тойм 5/23-5/27

Эдийн засгийн мэдээ

Дэлхийн Банк “Монгол Улсын Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон Улсын Хөгжлийн Ассоциацын 10 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгох болсоноо мэдэгдлээ. Уг төсөл нь замын байгууламжийн менежментийн орчин үеийн туршлагуудыг нэвтрүүлэн, малчны хоттой холбогддог тээврийн урсгал хамгийн ихтэй авто замуудыг сэргээн засварлах, бүс нутгийн загвар ложистикийн төв байгуулах замаар мах боловсруулах салбарын ложистикийг сайжруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. БНХАУ-д Ковидын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч эдийн засаг, үйлдвэрлэлээ сэргээх шаардлагаас болж ковидын эсрэг аваад байсан хатуу бодлогоо 6 сарын 1 нээс эхлэн цуцлахаар болж байна. Үүнд худалдаа, бизнес эрхлэгчдэд тавиад байсан хоригуудаа цуцалж байгаа бөгөөд хатуу хорионд байсан 25 сая хүн хэвийн амьдралдаа буцаж орохнээ.

Хөрөнгийн зах зээл

АНУ-ийн хөрөнгийн зах зээл S&P 500 болон Nasdaq индексүүд өмнөх 7 хоногт өсч 7 7 хоног үргэлжлээд байсан уналтыг эвдлээ. S&P 500-ийн бүх салбар өсөлттэй байсан бөгөөд тэр дундаа эрчим хүчний салбарын хувьцаанууд сайн гүйцэтгэлтэй байлаа. Үүнд, инфляц өндөр байгаа ч хэрэглэгчдийн хэрэглээ хэвээр хадгалагдаж байгаа, мөн Америкийн засгийн газрын бондны өгөөж буурсан зэрэг нь чухал нөлөө үзүүлжээ.

Европын хөрөнгийн зах зээл 5 сарын 26 ны өдөр Европын ихэнхи улсуудад Ancension day гэх христын шашны баярын өдөр тохиосон учир арилжааны идэвхи муу 7 хоног байлаа. Гэвч “STOXX Europe 600 Index” 2.98%, “Germany’s DAX Index” 3.44%, “France’s CAC 40 Index” 3.67%, “UK’s FTSE 100 Index” 2.65%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Азийн зах зээл Өнгөрсөн 7 хоногт Японы Nikkie 225 индекс 0.16%-иар өссөн ч сүүлийн 3 сарын хугацаанд нийт үйлдвэрлэл удааширсан үзүүлэлттэй гарсан нь энэхүү өсөлтийг удаан хугацааны өсөлт биш болохыг харуулж байна.
Хятадын ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн хатуу бодлогын улмаас худалдаа үйлдвэрлэлийн салбар ихээхэн агшсан үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээлийн хувьд Shanghai Composite индекс 0.5%-иар, Blue chip CSI 300 индекс 1.9%-иар тус тус унажээ.

Дотоодын хөрөнгийн зах зээл Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт 925,719,313.61 төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнээс хувьцааны хоёрдогч зах зээл дээр нийт 72 компанийн 1,779,537 ширхэг хувьцаа 747,079,288 төгрөгөөр, бондын хоёрдогч арилжаанд нийт 1,185 ширхэг бондыг нийт 132,807,962 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 151,046 ширхэг нэгж эрхийг 100,278,358 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
TOP 20 индекс 34242.63 нэгж болж 7 хоногийн хугацаанд 0.69%-иар, MSE A индекс 0,05%-иар, MSE B 1,22%-иар тус тус унаж зах зээлийн үнэлгээ нийтдээ ₮4.926 их наядын үнэлгээтэй байна.
Идэвхийн хувьд үнийн дүнгээр Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа нийт 156,774,413 төгрөгөөр, тоо ширхэгээр Мандал даатгалын хувьцаа 503 720 ширхэгээр арилжаалагдсан байна.

Онцлох хувьцаа

Инфляц болон нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болж жижиглэн худалдааны салбар ихээхэн хүнд байдалтай байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн сард Target, Walmart, Costco -ийн хувьцаанууд тус тус 26.9%, 16%, 11%-иар унаад байсан ч Costco-гийн санхүүгийн бусад чухал үзүүлэлтүүд сайн гарсан байна. Үүнд, өнгөрсөн оны III улиралтай харьцуулахад борлуулалтын орлого 16.3%-иар нэмэгдсэн, нийт орлого $1.22 тэрбумаас $1.353 тэрбум болж өссөн байна. Өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл нь гишүүнчлэл юм. Тэдний өрхийн гишүүдийн тоо 64 сая, гишүүнчлэлийн карт эзэмшигч нь 116 саяыг даваад байна. Гишүүнчлэлд багтсанаар худалдан авалт болгоноосоо 2%-ийн урамшуулал, мөн онцгой хямдралуудад хамрагдах боломжтой байдаг бөгөөд боломжит хямд үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авна гэсэн үг юм. Costco-гийн хувьд тэд нэг бараанаас маш бага орлого олдог ч гишүүнчлэлийн тоо нэмэгдсээр байгаа нь хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж, цаашлаад санхүүгийн үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлж байна.

Онцлох мэдээ

Twitter хэрэглэгчдийнхээ мэдээллийг зар суртчилгаануудад зардаг байсан нь нотлогдож 150сая доллараар торгууллаа.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3