Зах зээлийн 7 хоногийн тойм 5/09-5/13

Эдийн засгийн мэдээ:

  • БНХАУ-д Ковид 19-ийн тохиолдлууд нэмэгдэж буйтай холбогдуулан Засгийн газраас томоохон хотуудад хөл хорио тогтоож эхэлжээ. Үүнээс улбаалан БНХАУ-д 4 сарын байдлаар үйлдвэрлэл 2.9%-иар, жижиглэн худалдаа 11.1%-иар тус тус буурч, шинжээчдийн таамаглаж байснаас ч муу үр дүнг харууллаа. Дэлхийн томоохон экспортлогч орны нийлүүлэлтийн сүлжээ удааширч, эдийн засаг хямрах нь дэлхийн бусад орнуудад хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой биз ээ. Apple, Microsoft зэрэг томоохон компаниуд хүртэл хөрөнгө оруулагч нартаа БНХАУ-ын нөхцөл байдлаас үүсч болзошгүй үйлдвэрлэл болон түгээлтийн асуудлыг анхааруулаад эхэлжээ.
  • Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардалд 4,296.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн тодотгол хийжээ. Үүнд, 2022 оны ДНБ-ийн өсөлтийг 2.6%-д хадгалж, инфляцийг 11.5% болгон бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
  • ОУВСангаас арилжааны банкуудыг хувьцаагаа нийтэд санал болгохоос өмнө олон улсын хөндлөнгийн аудитын компаниар активын чанарын үнэлгээ (AQR) шинээр хийлгэх хэрэгтэйг сануулсан бөгөөд УИХ-аас системийн нөлөө бүхий таван том банк зэрэг IPO хийхээр өрсөлдөөн болон хөрөнгө оруулалтын хувьд нэлээд түвэгтэй байдал үүсэж болзошгүй гэх шалтгаанаар банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэх шийдвэрийг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасан бөгөөд энэ сарын 20-д УИХ-ын ээлжит нэгдсэн чуулганаар эцэслэн шийдэх ажээ. Энэ нь банкуудын IPO эхлүүлэх хугацааг нээлттэй орхиж, харин нээлттэй хувьцаат компани болох сүүлийн хугацааг сунгаж өгч байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, IPO хийхэд бэлэн болсон банкууд IPO хийж болох бөгөөд Төв банкны зүгээс банкуудын одоогийн байгаа санхүүгийн тайланд нь Активын чанарын үнэлгээг хийнэ. Өнөөдрийн байдлаар Голомт, Хаан хоёр бүтцийн өөрчлөлт хийх материалаа ирүүлсэн бөгөөд зөвшөөрлөө авчихвал олон нийтэд хувьцаагаа арилжаалах бүрэн боломжтой болох юм.

Олон улсын хөрөнгийн зах зээл:

  • АНУ-ын зах зээл: АНУ-ын хөрөнгийн зах зээл 2011 оноос хойш анх удаа зургаан 7 хоног дараалсан уналт үзүүллээ. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд “S&P500 index, Dow Jones Industrial Average, Nasdaq Composite index-үүд 1.5-3%-ийн өсөллтэй хаагдсан ч долоо хоногийн дүнгээр уналттай хэвээр байлаа. Хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн санг эдийн засгийг агшаалгүйгээр, инфляцыг бууруулах зорилгоо биелүүлэх тухайд гутранги хүлээлттэй байгаа нь голлох нөлөөг үзүүлсэн юм. Он гарснаас хойш S&P500 index 15.6%, Dow jones industrial average 11.4%, Nasdaq composite 24.5% буураад байна. Tesla-ийн CEO Элон маск Твиттер компанийг худалдан авах процессийг түр азнаж байгаагаа зарласнаар Твиттер 9.7% унасан бол Тesla 5.7% өсжээ.
  • Европын зах зээл: Европын төв банкнаас өндөр инфляцын түвшнийг хянахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал өндөр байсантай холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл уналттай байсан боловч энэ 7 хоногт инфляц, мөнгөний хатуу бодлого, эдийн засгийн нөхцлүүдийг эсрэг зогсож, өсөлттэй байж чадлаа. Германы DAX индекс 2.6%, Италийн FTSE MIB индекс 2.4%, Францын CAC 40 индекс 1.7%, UK-ийн FTSE 100 индекс 0.4% тус тус өсөв. Зах зээл сэргэж буйтай холбоотой Европын бүсийн засгийн газрын үнэт цааснууд уналттай байлаа.
  • БНХАУ-ын Covid-19 цар тахлын эсрэг авж буй хөл хорио болон ОХУ-ын Украйнд халдаж буйтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байгаа хэдий ч дэлхий даяар эдийн засгийн шокноос гарч, бүтээмж нэмэгдэж байгаа нь хөрөнгийн зах зээлд урт хугацааны эерэг хүлээлтийг үүсгэж байна.

Монголын хөрөнгийн зах зээл:

Өнгөрөгч долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс өмнөх долоо хоногоос -5.52% (-1916 нэгж)-иар унаж 34,751.12 нэгжид хүрсэн байна.

ТОП-20 индекс буурахад хүргэсэн хувьцаа:

  • Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -11.13%-иар
  • Монгол шуудан [MSE:MNP]-ийн ханш -5.68%-иар
  • Түмэн шувуут [MSE:TUM]-ийн ханш -7.13%-иар
  • Мандал даатгал [MSE:MNDL]-ийн ханш -2.95%-иар
  • Сүү [MSE:SUU]-ийн ханш -1.79%-иар
  • Говь [MSE:GOV]-ийн ханш -1.33%-иар
  • Эрдэнэ ресурс дэв.корп [MSE:ERDN]-ийн ханш -1.67%-иар тус тус унажээ.
  • “Увс чацаргана” ХК (CHR +15.00%), “Булган ундрага” ХК (BUN +11.63%), “Монгол Базальт” ХК (MBW +5.81%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Таван толгой” ХК (TTL -11.13%), “Би ди сек” ХК (BDS -8.45%) болон “Сор” ХК (SOR -7.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 4-р транчийн шинээр гаргасан “ЭТТ Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа 76.6 тэрбум төгрөг босгосноор, амжилттай болсонд тооцож, 2022 оны 5 сарын 12 ны өдрөөс хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
  • Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD] компанийн 125,279 ширхэг хувьцаа 529.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлжээ.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3