ДОТООДЫН МЭДЭЭ




__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ


Харин бодлогын хүүгийн хувьд Холбооны Нөөцийн Сан 2024 оны IV улирлаас эхлэн хурал болгоноороо бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр бууруулна гэж Morgan Stanley-ийн шинжээчид таамаглаж байна.



ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ


Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 6 удаагийн нүүрсний, 8 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулагдаж, нийт ₮134 тэрбумын арилжаа хийгджээ.
11 сарын 17-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.2 их наядын үнэлгээтэй байна. Арилжааны идэвхийн хувьд тоо ширхгээр Эрдэнэс сольюшинс ХК (АМТ)-ийн 1,245,158ш хувьцаа, үнийн дүнгээр Хаан банк ХК (APU)-ийн хувьцаа ₮1 тэрбум төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +0.06%-иар, MSE В индексийн хувьд +1.01%-иар тус тус өсөлттэй хаагдсан бол MSE А индексийн хувьд -0.06%-иар уналттай хаагдсан байна.






__________________________________________

Өнгөрсөн 7 хоногт S&P 500 индекс $4,500 давлаа. Үүнд инфляц буурч эхэлсэн, жижиглэн худалдааны салбарын гүйцэтгэл (Target Corporation (TGT)-ийн сайн тайлан) зэрэг мэдээллүүд голчлон нөлөөлсөн байна. Ийнхүү, S&P 500 индекс +0.95%, Nasdaq Composite индекс нь +0.75%-иар, Dow Jones Industrial Average индекс +0.75%-иар тус тус өслөө.

Европын хөрөнгийн зах зээлд мөн өсөлт ажиглагдаж, Европын STOXX Europe 600 индекс 2.82%-ийн өсөлттэй хаагдлаа. Энэ нь инфляцын дарамт багасаж, төв банкнуудын зээлийн хүүг бууруулах хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Ийнхүү, Stoxx Europe 600 индекс +0.72%, Их Британийн FTSE 100 индекс +0.56%, Германы DAX индекс +1.83%, Францын CAC 40 индекс +0.61%-иар тус тус өсчээ.

Өнгөрсөн 7 хоногт Японы Nikkei 225 индекс 0.08%-иар өссөн байна. ДНБ-ны III улирлын мэдээ таамаглаж байснаас сул гарсан ч компаниудын орлогын сайн тайлангууд зах зээл өсөхөд нөлөөлжээ.
Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьд Shanghai Composite индекс 0.28%-иар унав. 10-р сарын үйлдвэрлэл, жижиглэнгийн борлуулалтын хэмжээ таамаглалаас давсан боловч дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засгийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв.